КОМПАНИ Танилцуулга

image description

Захирлын мэндчилгээ

Манай цахим хуудсанд хандсан эрхэм танд Боёд констракшн ХХК-ийн хамт олны өмнөөс мэндчилж байна.

Монгол орныхоо хөгжил, дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулж гар бие оролцон Монголын барилгын салбарын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх эрхэм зорилго тавин үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хэдий 10 жил өнгөрөөд байна.

Бид хэрэглэгчид, захиалагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан өнгө үзэмж, чанар технологийн шаардлагад бүрэн нийцсэн дээд зэргийн тав тух сайтай барилгын иж бүрэн ажлыг гүйцэтгэхийг зорьж ажиллахын зэрэгцээ барилга угсралтын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж ажиллахад ихээхэн анхаарал хандуулдаг билээ.

Манай компани барилга, зураг төслийн салбарт мэргэжлийн ёс зүйтэй, чадварлаг инженерийн багийг бүрдүүлж чадсан бөгөөд салбарын зах зээлийн өрсөлдөөнд хамтын хүчээр байр сууриа улам бэхжүүлж, төлөвлөсөн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж байгаагаа энд дурьдахад таатай байна.

Энэхүү мэндчилгээгээр дамжуулан өнөөг хүртэл хамтран ажиллаж буй бүх харилцагч болон захиалагчиддаа талархал илэрхийлэхийн ялдамд бидний цаашдын үйл ажиллагаа улам өргөжин тэлж хамтын хүчээр улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.

Хүндэтгэсэн:
БОЁД КОНСТРАКШН ХХК
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Э.ТҮВШИНЖАРГАЛ

Эрхэм зорилго

“Боёд констракшн “ ХХК нь жилийн аль ч улиралд амьдрах бүрэн боломжтой, байгаль орчинд хор нөлөөгүй, технологийн оновчтой цогц шийдлээр иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, захилагчийн хүсэлтэд нийцсэн, барилгын технологийг чанд баримтлан чанартай гүйцэтгэхийг зорилгоо болгон ажиллаж байна.

алсын хараа

Улаанбаатар хотын хүн амын хэт их төвлөрөл нь хүн амьдрах нөхцөлийг хүндрүүлж байгаа тодорхой тул манай компаний инженер техникийн ажилчид нь дагуул хот барих, хаус хотхон барих төсөл боловсруулах ажил дээр баг болон ажиллаж байна. Бид цаащдаа амины орон сууц баригч компаниудын дунд чанарыг эрхэмлэгч, жишиг тогтоогч компани байх болно.

Танилцуулга

Боёд констракшн ХХК нь 2013 оноос одоог хүртэл хот хөдөөд нийлсэн 700 гаруй хаус, Орон нутагт жижиг мкв хаусыг үйлдвэрт үйлдвэлээд тээвэрлэж хүргэж өгч байгаа бөгөөд 5ш жуулчны бааз, 20 гаруй үйлчилгээний барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж их барилгын салбарт багын системээр үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь Барилга хот байгуулалтын яамнаас 16 давхар хүртэл барилга барих тусгай зөвшөөрөлтэй. Газар хөдлөлтийн өндөр баллд тэсвэртэй Цутгамал төмөр бетон араг бүтээцтэй, Бүрэн цутгамал төмөр бетон бүтээцтэй каркасан барилга, Модерн хаус, Лагшири хаус, Евроблокон хауснуудыг БНБаД-ийн дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна. Мөн цахилгаан шугам сүлжээний дотор гадна угсралт, халаалт, усан хангамж, салхивч, шугам сүлжээний дотор гадна угсралт, зам талбайн тохижилтын ажил гүйцэтгэж байна.

2019 оноос OSI Group LLC нь хүнсний салбарт вилла март нэртэй 4 сүлжээ дэлгүүр, импортын хүнсийг АНУ болон Германаас оруулж байна.

Боёд констракшн сервисХХК-ийг 2017 онд үүсгэн байгуулсан барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөлтэйгээр уг салбарт үйл ажиллагаа эрхэлж байна.

2020 оноос Боёд тур ХХК байгуулж Төв аймгийн, Аргалант суманд 3 га газарт жуулчны баазыг шинээр нээж аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байна.

Манай компани нь барилгын инженер- 15, инженер техникийн ажилтан- 30, мэргэжлийн боловсон хүчин-80 гаран нийтдээ 100 гаран хүний бүрэлтхүүнтэй, техник тоног төхөөрөмж 30 гаран машин механизмаар бүрэн хангагдсан.


Цаашид орчин үеийн шинэ технологид тулгуурлан хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн барилга байгууламжийг барьж ашиглалтад өгөх, зах зээл дээр өөрийн онцлогтой бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгон, салбартаа тэргүүлэгч байр суурьтай компани болох зорилт тавин ажиллаж байна.

БИДНИЙ ТҮҮХ

2013 он

Анх үүсгэн байгууллагдсан