Төсөл хэрэгжүүлэгч

SPRING BAY ТӨЛӨВЛӨЛТ Улаанбаатар хотын зүүн хойно Баянзүрх Уулын хормойд, Хатан Туул голын сав газар Гачуурт тосгонтой зэргэлдээ орших Спринг Бэй төсөл нь орчин үеийн гэр бүлд шаардлагатай бүхий л хэрэгцээг хангах, оршин суугчийн тав тухтай орчныг бий болгохоор төлөвлөгдсөн бөгөөд энэ төрлийн төлөвлөлтийн концевцыг urban village буюу хотын тосгон гэж нэрлэнэ. Улаанбаатар хоттой газар зүйн байршлын хувьд боловч хотын нүсэр чимээн шуугиан, эмх замбараагүй байдлаас тусгаарлагдан, амар тайван амьдрах боломжийг бүрдүүлэх зорилго ба urban village хэлбэрийн төлөвлөлт нь хотхон доторх төвлөрлийг хамгийн бага байлгаж, оршин суугчдын хувийн орон зайг үүсгэж өгдгөөс гадна нийтийн эзэмшлийн орон зайн мөн давхар шийдэж өгдөг байна. Жишээ нь байр хоорондын зай 13м байхаар тооцож, айл бүрд 0.6 га хувийн эдэлбэр газар хуваарилсан ба энэ нь оршин суугчдын хувийн орон зайг бүрдүүлж өгөх талбай байх болно. Харин 1.8 га газар нийтийн эзэмшлийн талбайг төлөвлөж өгсөн ба үүнд хүүхэд, явган зорчигч, явган зорчигчдод зориулсан төрөл бүрийн тоглоом, тохижуулалтыг шийдэж өгсөн. Спринг бэй хотхоны хувьд ч энэ төлөвлөлтийн шинж чанарыг төсөлдөө нэвт шингээж, машингүй орчин бүхий нийтийн эзэмшлийн талбай, явган хүн, хүүхэд тоглох орчин, аюулгүй байдлыг чухалчлан авч үзэж, явган явах, дугуйтай зорчих болон шинэхэн ээжүүдэд нялх үрсээ үзэсгэлэнт байгалийн цэвэр агаарт тэрэгтэй нь түрж явах боломжийг хангахаар төлөвлөгдсөн. Мөн urban village концевц нь хотхоны оршин суугчдын хоорондын найз нөхөрлөл, халуун дулаан харилцаа холбоог дэмжих community буюу найрсаг “хөршийн холбоо”-г үүсгэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Urban village концевцын хүрээнд йчорчин үеийн ухаалаг, тогтвортой хэрэглээг дэмждэг. Үүнд оршин суугчид болон байгалийн хязгаарлагдмал нөөцийг зохистой хэмжээнд хуваарилж, байгальд ээлтэй ухаалаг хэрэглээг дэмжих үндсэн төлөвлөлтийн зарчим болгодог. Спринг бэй хотхоны оршиг суугчид байгальд ойр амьдрах боломжтойгоос гадна эко, дулаан алдагдалгүй пассив шинж чанарыг агуулсан байшинг төлөвлөж өгснөөрөө давуу талтай.