Хүнс худалдаа

Манай компанийн 2 дах бизнес бол худалдаа үйлчилгээний салбарт супермаркет бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Одоогоор монголын зах зээлд өөрийн Вилла март  нэртэй бөөний төв, супермаркетын сүлжээгээрээ  дамжуулан өөрийн импортын бараа бүтээгдэхүүн болон дотоодын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг  хэрэглэгчдэдээ хүргэж байна.

  Вилла март хүнсний сүлжээ нь  улаанбаатар хотын хэрэглэгчдийн дунд өндөр байр суурь эзэлдэг, одоогоор 11 салбар  супермаркет болон бөөний төвүүд ажиллаж байна. Бид бараа бүтээгдэхүүнийг  хямд үнийн баталгаатайгаар худалдаалахаас гадна хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд технологийн дагуу хадгалах, тээвэрлэх үйлчилгээг үзүүлдэг. Мөн хөдөө орон нутагт  борлуулагч агентуудаараа дамжуулан  өөрийн импортын бүтээгдэхүүнийг түгээж байна.

 

Бидний амжилтыг хамтдаа бүтээлцэж буй үйлчлүүлэгчид, нийт түншүүддээ талархал илэрхийлье